Бидний тухай

 logo 100x200

 

Alsiin haraa

 

Erkhem zorilgo

   

САВ ГАЗРЫН ЗАХИРГАА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН НЬ:

Туул голын сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 203, 254 дүгээр тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А-288 дугаар тушаалаар байгуулагдсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-95 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

DSC 0272 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Сав газрын захиргаа нь үйл ажиллагаандаа Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай болон холбогдох хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх; Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
  • Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;
  • Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах;
  • Хоногт 50-100 шоо метр ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, ус болон усан орчин ашиглуулах дүгнэлт гаргах;
  • Улсын чанартай усны барилга байгууламж барихад дүгнэлт гаргах;
  • Услалтын систем барих, шинэчлэх, засварлахад дүгнэлт гаргах;
  • Ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах;
  • Сав газар дахь хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох;
  • Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох;
  • Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгох;
  • Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ байгуулах;
  • Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;
  • Ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;
  • Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
  • Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;
  • Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулах;
  • Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
  • Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад бүрэн эрх.

САВ ГАЗРЫН Нутаг дэвсгэр:

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сумын 84 баг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 хорооны нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг. Сав газарт нийслэл хот болон аймгийн төв 1, сумын төв 18 ордог.

Улаанбаатар хотын газар нутгийн 66.4%, Төв аймгийн 39.8%, Булган аймгийн 21.0%, Өвөрхангай аймгийн 5.8%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн 2% нь тус сав газарт хамрагдана.

Сав газрын нийт ус хурах талбай: 49’774.3 км2, нийт голын урт: 4’554 км, нуурын эзлэх талбай: 1916 га буюу 19.2 км2.